С.Гантогоо: Урлагийн виз хялбар олдоогүй

27i7gi03ccmvfc4c8vq09dmeac

Солонгосын “Монтант” урлагийн байгууллагын дуучин С.Гантогоо гэх монгол залуутай холбогдож, цөөн хором ярилцлаа.7doprnovbao6t4qdroumega0jj

 

Сайн байна уу. Өөрийгөө танилцуулахгүй юу. Уншигчид таны талаар сонирхож байгаа болов уу?

 

-Намайг Сэргэлэнгийн Гантогоо гэдэг. Одоогоор БНСУ-ын олон үндэстний дуулаачдын “Монтант” /Multicultural Transnational Chorus/ хэмээх байгууллагад дуучнаар ажиллаж байна. Энд ирээд есөн жил боллоо. Анх гэрээний ажилтнаар ирээд таван жил ажиллаж байгаад дөрвөн жилийн өмнө одоо ажиллаж буй байгууллагынхаа сонгон шалгаруулалтад тэнцээд гэрээний ажилтны визээс урлагийн виз авсан анхны хүн болсон доо.

 

-Анх дуучин болох гэж очоогүй. Бусдын адил амьдралаа дээшлүүлэхээр явжээ?

 

-Би МУБИС-ийг Газарзүй, байгаль шинэчлэлийн заах арга зүйч мэргэжлээр 2006 онд төгссөн. Тэгээд хоёр оюутан дүүгийнхээ сургалтын төлбөрийг зохицуулахаар сонгон шалгаруулалтад орж гэрээний ажилтнаар Солонгос улсад хөл тавьж байлаа. Энд ирээд таван жил хүнд, хэцүү нөхцөлд гэрээний ажилтнаар ажиллаж байгаад урлагийн ажилтан болсон гэх үү дээ. Анх бол мэдээж гэр бүлдээ тус болохоор ирсэн. Гэхдээ би багаасаа л дуучин болохыг хүсдэг байсан учраас энэ мөрөөдлөө орхиогүй тээж явсан шүү.

 

-Урлагийн виз хялбар олдоогүй байх?

 

-Үнэхээр дардан байсангүй. Маш их шалгуур, хөдөлмөр, цаг хугацааг даван туулж байж дуучин гэж нэрлүүлж дөнгөж эхлээд байна. Би энэ байгууллагад орохоос өмнө өөрийнхөө хүсэл мөрөөдлийг орхилгүй ажлаа хийхдээ ч амралт чөлөөт цагаараа ч үргэлж Солонгос дууг сонсож, өөрийгөө хөгжүүлдэг байсан. Солонгос дуу сонсохын хэрээр хэлний мэдлэг сайжирч байсан. Улмаар өөрийгөө сорих гээд боломж олдвол тэмцээн уралдаанд орно. Захирлаасаа чөлөө гуйж, зөвшөөрөл авна. Зарим захирал нь “чи мөнгө хураах гэж ирсэн биз дээ. Юун дуулах” зэргээр зөвшөөрөл өгөхгүй байх зэрэг асуудал тулгардаг байлаа. Тэр бүхнийг даван туулж мөрөөдлөө орхиогүй дээ.

 

-Урлагийн ажилтан, гэрээний ажилтны цалингийн ялгаа их биз?

 

-Мэдээж ялгаатай. Гэрээний ажилтны цалингаас илүү, боломжийн. Хүн дуртай зүйлээ хийнгээ ажиллана гэдэг сайхан юм билээ.

139qe1ao2j9munp3neomi4imi9

-Таны шинэ уран бүтээл “M net”  хит парадын наймдугаарт бичигджээ?

 

-“M net” бол Солонгосын хамгийн том чарт. Энэ чартад миний дуу хоёр хоног шилдэг 100 клипэнд багтаж, тодорхой хугацаанд наймдугаар байранд бичигдлээ. Үнэхээр гайхмаар байсан шүү. Уран бүтээлээ олон нийтэд цацаад хоёр хоноход ийм өндөрт үнэлэгдсэнд баяртай байна.

 

– “Хорвоогийн төгсгөлөөс” хэмээх дууны утга санааны тухайд?

 

-Хөгжмийн найруулагч маань надтай хамтарч ажиллах санал тавьсны дараа бид хоёр кофе уунгаа би түүнд Солонгост өнгөрүүлсэн бүх түүхээ, дуучин болохын төлөө хэрхэн зүтгэсэн талаараа ярьж өгсөн. Тэрбээр хоёр долоо хоногийн дараа намайг дахин дуудаж “Чиний амьдралаас сэдэвлэн залууст ухаарал, хүч хайрласан дуу бүтээлээ” гэсэн. Тэгэхээр дууны утга нь “Ямар ч хүнд хэцүү зүйл тохиолдсон  бай хүчтэй байгаарай. Амьдралд битгий бууж өгөөрэй” гэсэн утгатай дуу юм.

 

-“Монтант” байгууллагатай хэрхэн холбогдож, дуучин болох гараагаа эхлүүлэв?

6merd4b47g4r73jsdl36vrh0qe

-Манай байгууллагын сонгон шалгаруулалт зарласан байсныг нь цахим хуудсаар олж уншсан. Очиж шалгууллаа. Алдартай дуучид шүүж байсан. Тэгээд манай байгууллагад энгийн сайн дуучин авахгүй, Солонгост олон тэмцээн уралдаанд оролцож байсан туршлагатай хүмүүсийг авч байсан. Тэр дунд нь би багтсандаа өөрийгөө азтайд тооцож байна. “Монтант” байгууллага маань амьдралын маань их сургууль болсон гайхалтай хүмүүс бий гэдгийг хэлмээр байна. Төвд, Хятад, Солонгос, Монгол, Филиппин, Индоенез зэрэг найман орны залуустай мөр зэрэгцэн Солонгосын хөгжмийн урлагт хөл тавьж яваадаа  баярлаж байна.

 

-Газарзүй, байгаль шинэчлэлийн заах арга мэргэжтэй гэсэн. Багийн дуучин болох хүсэлтэй байсан хэр нь яагаад мэргэжлийн сургуульд суралцаагүй юм бэ?

 

-Би цэцэрлэгээсээ дуулж эхэлсэн. Ээж маань насаараа багш хийсэн сайхан эмэгтэй бий. Харин аав минь цэргийн хүн байсан. Арван жилээ төгсөөд урлагийн сургуульд орох хүсэлтэй байсан. Гэвч аав минь “Миний хүү хичээлдээ сайн юм чинь өөр мэргэжил эзэмших нь зөв. Дуулах авьяас чинь чамд байж л байх учраас өөр мэргэжлээр сурч төгсөөд түүнтэйгээ дуулах авьяасаа хослуулбал чамд илүү их боломж нээгдэнэ” гэж хэлж байсан. Тиймээс аавынхаа үгийг дагаж, ээжийнхээ мэргэжлийг өвлөн багш болсон. Суралцах хугацаандаа дуулах сонирхлоо орхилгүй “Оддын эрэлд 2” тэмцээнд оролцож шилдэг дөрөвт үлдэж байлаа. Сургуулийнхаа урлагийн үзлэг, тоглолтод үргэлж тэргүүн эгнээнд явдаг байсан шүү.

 

-Олон тэмцээнд оролцож байв уу?

 

-Орж байсан. Монголд байхдаа. “Оддын эрэлд-2” шоунд оролцоод шилдэг дөрөвт үлдэж байлаа.  Энд ирээд SBS телевизийн “Оддын хаан” нэвтрүүлэгт оролцож байсан. Мөн “Super star K3” тэмцээнд оролцоод шилдэг 100-д шалгарч байсан. Гадаад иргэдийн дууны тэмцээнд ороод гуравдугаар байрт хүртэл байлаа. Ер нь дууны тэмцээнүүдээс ороогүй тэмцээн ховор байх шүү. Боломж л олдвол өөрийгөө сорьдог байсан.

 

-Нээрэн  “Оддын хаан”-д “Жалам хар” бүжиглэж байсан. Тийм ээ?

 

-Тийм ээ. Уг нь нэвтрүүлгийн хэсэгт “Жалам хар” бүжгийн хэсгээс бүжиглэнэ гэж төлөвлөөгүй байсан. Харин бусад хамтлагаараа дуулах зэрэг нь программд нь орчихсон яриад тохирсон байсан хэрэг л дээ. Хөтлөгч надаас Монгол орноо сурталчилах боломж олговол яах вэ гэсэн. Тэгээд “Монгол орноо хэрхэн сурталчилах вэ” гэсэн асуултыг тавьсан юм. Тэгэхээр нь би боломжийг алдахгүйн тулд “Жалам хар” бүжгийн аяыг амандаа аялангаа бүжиглэж эхэлсэн. Ерөнхийдөө үүнийгээ “Mongol style” гэсэн. Ингэж л эх орноо сурталчилсан даа.

 

-Хүний нутагт яваа хүн гэхэд үнэхээр дайчин байна шүү.

 

-Хүн дуртай ажлаа олж хийнэ гэдэг аз завшаан. Тэгээд ажилдаа дуртай байна гэдэг нь жаргал. Тийм учраас би энэ ажлаа алдахгүй эцсийг нь хүртэл хийнэ гэж бодож байна. Гараа маань гайгүй байлаа. Цаашдаа улам илүү амжилтын төлөө зүтгэнэ. Миний мөрөөдөл монголдоо очиж тоглолтыг хийхийг хүсэж байна. Монголын бүх студтай хамтарч ажиллана.

27i7gi03ccmvfc4c8vq09dmeac

Эх орноо дүү нарыгаа, ээжийгээ санаж байна уу. Тэдэндээ үг дайх боломжтой

 

-Гэр бүлийхэн маань үнэхээр бүх зүрх сэтгэлээрээ намайг дэмждэг. Ах маань, хоёр охин дүү маань, ээж минь. Хоёр охин дүү маань ахынхаа итгэлийг алдахгүй сайн суралцаж төгссөн. Энэ олон жилийн хугацаанд хөөрхий ээж минь өвдөж, зоволгүй байсанд баярлалаа. Хэзээ нэгэн цагт ээжийнхээ ачийг хариулах болно. Эрүүл саруул байгаарай. Эрүүл мэнд хамгийн эрхэм баян шүү. Та хэдийгээ санаж байна. Цаашдаа олон уран бүтээл гаргаж, та бүгдийгээ баярлуулах болно.

 

-Ингэхэд одоо Солонгосын аль хотод аж төрж байна вэ?

 

-Солонгосын Сөүл хотод амьдарч байна.

 

Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

 

http://www.youtube.com/watch?v=nE8ydy09Gos

Like
Like Love Haha Wow Sad Angry
Via.mn
Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.

Эрэлттэй мэдээллүүд

Эрэлттэй

To Top