“Урин хаврын аялгуу” тоглолт болно

apish2

Хүүхэд ирээдүйн эзэд төрийн бус байгууллага нь Эх орны Ирээдүй болсон хүүхэд багачуудад итгэл дүүрэн эх оронч хүн болж төлөвшихөд тусалж дэмжих зорилго тавин ажиллаж тууштай үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллага юмаа. Үүсгэн байгуулагдсан цагаасаа айл өрх гэр бүлд амьдрал аз жаргал бэлэглэж 20 гаруй хандивын тоглолт зохион байгуулж нэг ч болов айлын хойморт инээд цалгиулсан байна. Энэ удаад мөн Завхан аймгийн Нөмрөг сумын бүрэн дунд сургуулийн 11-р ангийн сурагч Н.Оюун-Эрдэнийн эмчилгээний зардалд зориулан “Урин хаврын аялгуу”ээлжит хандивын тоглолтоо “UB PALACE”-д зохион байгуулах гэж байна. Тоглолтонд Мугж б.Бүрнээбаяр, Б.Ганчимэг, Ч.Баярмаа, Муста Р.Дэлгэрмаа, Б.Батбаатар Б.Энхбаяр, Ч.Алтантүлхүүр, Л.Нарантуяа, Б.Мөнхбаяр, Ё.Энхбат, Г.Батсүх, Б.Мөнгөнчимэг, С.Болор, дуучин Т.Үүрийнтуяа, А.Баасандэлгэр, Г.Гандөл Загасан ширээт тамга хамтлаг оролцож сайн үйлсийн аянд нэгдэн ая дуугаа өргөх юм байна.

Харилцах утас:   98245266, 99684678

apish2

Like
Like Love Haha Wow Sad Angry
241
Via.mn
Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.

Эрэлттэй мэдээллүүд

Эрэлттэй

To Top