ЗҮРХНИЙ НАНДИН ХАЙР БАЙДАГ УУ?

ulzii cover

Зүүдэнд минь инээмсэглээрэй дуугаараа монголын нийтийн дуууны ертөнцөд хүч түрэн орж ирсэн залуу дуучин А.Баасандэлгэр энэ удаад өөрийн урын сандаа бас нэгэн бүтээлийг нэмж дүрсжүүлэн олон түмний хүртээл болголоо. Энэ бол авъяаслаг залуу уран бүтээлч Б.Өлзийтэй хамтран дуулсан МЗЭ-ийн шагналт яруу найрагч, Д.Доржготов, Муста ая зохиогч Г.Жанцансамбуугийн ая Зүрхний нандин хайр дуу юмаа.

baaska cover

Мөн энэ хоёр дуучин маань хамтран Монгол улсын хөдөлмөрийн баатар, АУЗ Д.Пүрэвдоржийн үг, монголын урлагийн түүхэнд цөөхөн төрсөн эмэгтэй хөгжмийн зохиолчдын нэг С.Мааяагийн аялгуу “ХОРВОО АМГАЛАН БАЙГ” дууг амьлуулсан байна. Ийнхүү тус тусын уран бүтээлч дуучид маань уран бүтээлээ хүргэхийн хажуугаар хамтарсан дуулсан  дуугаа үзэгч та бүхэндээ хүргэж байгаа нь мөн сайшаалтай байна. Ямартай ч залуу дуучин А.Баасандэлгэрийн хувьд анхны цомгийн ажил, кино концертийн ажилдаа ч шамдан орсон гэнэ. Тун удахгүй түүний “Зүүдэнд минь инээмсэглээч” шинэ цомог бидний хүртээл болох нь ээ.

ulzii cover

1907620_747149498737880_288125369708052587_n

13092055_528902803978921_3796115587820659417_n

13124529_528951097307425_8619184835823316343_n

15542375_630986700437197_6049767066827563947_n

17310319_1632104713474126_1734134350536573338_o

Like
Like Love Haha Wow Sad Angry
11
Via.mn
Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.

Эрэлттэй мэдээллүүд

Эрэлттэй

To Top