Энтертайнмент

Сайхан аавын үргэлжлэл…

16790493_1229958267124903_479371222_n

Дуучин Ганбатын Машбат. Уран бүтээлч, тэр дундаа дуучин болно гэдэг юутай их хувь заяанд төрөө вэ? гэж бодогдох. -2017-02-17-ны үдэш АСА циркийн тайзнаа анхны бие даасан “АМСАР ДҮҮРЭН АЯЛГУУ” тоглолтоо хийхээр сэтгэл догдлон буй дуучин Г.Машбатын тухай товчхон өгүүлье! Алдарт уртын дуучин МУГЖ Т.Баттөмөр болоод энэ цагийн мөнгөн урсгал дунд хөгжмийн бүтээлүүдээрээ ард түмний сонорыг мялааж буй Төрийн хошой шагналт, МУАЖ Н.Жанцанноров, МУУГЗ Б.Бямбаяр хэмээх аваргуудын нутаг Өвөрхөнгай аймгийн Хужирт суманд түүний бага нас морин дэлдээр өнгөрчээ. -Морин дэлдээр гэж онцолсны учир түүний аав С.Ганбат нутаг усандаа нэр хүндтэй, уясан морь нь айрагддаг, уртын дууг мөнчиг сайхан аялдаг ёстой л халуун чөмөгтэй БАДРАНГУЙ эр байсан гэдэг. Тэр ч утгаараа дуучин маань тэнгэрлэг аавыгаа сэтгэлдээ уулс шиг дээдэлж, гантиг мэт нэрийг нь сэвтээлгүй өндөрт залж яваа бизээ. – Дуучин маань цэргийн алба хаасныхаа дараа жил 2004 онд Хөгжим бүжгийн коллежийн дуулаачын ангид элсэн суралцаад 2009 оноос уран бүтээлийн анхны гараагаа эхлүүлжээ. Түүний уран бүтээлд нэн их түлхэц болсон хүн бол яахын аргаггүй Завхны тодотголтой МУГЖ С.Батсүх билээ. Бага залуудаа энэ л хүн шиг дуучин болхыг мөрөөдөж явсан тэрээр өдгөө Батсүх хэмээх яруухан дуучинтай уран бүтээлийн, багш шавийн, ах дүүсийн барилдлагатай болжээ. Санаж явбал бүтнэ гэдгийн учир энэ байх. Дуучин Машбатыг Батсүх гавъяаттай хамран “Зээрэн хөлтэй дэжиймаа” дуугаа дуулж эхэлхэд Завхны дуучин гэж яригдаж байсан удаатай. Эрхэм дуунд дуртай үзэгч сонсогчид та бүхнийг аав ээжтэйгээ аса циркд, амраг хайрттайгаа аса циркд, анд нөхөдтэйгөө аса циркд 2-р сарын 17-ны үдэш “АМСАР ДҮҮРЭН АЯЛГУУ” тоглолтонд морилон саатхыг урьж байна.16787911_1229958210458242_592479404_n

Like
Like Love Haha Wow Sad Angry
Via.mn
Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.

Эрэлттэй мэдээллүүд

Эрэлттэй

To Top