“Хөсөгтөн” хамтлаг Канад, АНУ-ын 10 хотоор аялан тоглолт хийнэ

201275-06022017-1486351286-1724211787-husugtun1

201275-06022017-1486351286-1724211787-husugtun1“Asia`s Got Talent 2015” шоуны 2-р байрын шагналт, хоолой салгаж хөөмийлдгөөрөө дэлхийд ганцад тооцогддог, монголын язгуур урлагийн алдарт Хөсөгтөн хамтлаг АНУ, Канадын иргэдэд, тухайн улсуудад амьдарч буй монголчуудад зориулан, “Хөсөгтөн баг – Дэлхийн тайзнаа 2017” аялан тоглолтоо 3-р сарын 3-26-ны хооронд зохион байгуулах гэж байна.

Энэхүү тоглолт нь Хөсөгтөн хамтлаг, анх удаа монгол байгууллагатай хамтран ажиллаж багагүй хугацаанд бэлдэж, төлөвлөсний үндсэн дээр нэр хүнд бүхий томоохон театруудад тоглолтоо хийж байгаагаараа онцлог юм. Үндэсний өв уламжлал, түүх соёлоо дэлхийд түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилго бүхий Монгол кино, контентийн албан ёсны www.miye.mn вэбсайтаас уг тоглолтыг санаачлан, тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна. Ийнхүү Канад, АНУ-ын нийт 10 хотоор тоглох Хөсөгтөн хамтлаг монгол язгуур урлагийн охь шим болох хөөмий, морин хуурын гайхамшигт аялгууг мэдрүүлэхээр тоглолтын бэлтгэл ажлаа бүрэн хангажээ.

Тус хамтлаг язгуур урлагаа дэлхийд таниулах, үнэ цэнийг мэдрүүлэхийн тулд мэргэжлийн театрууд, дээд зэрэглэлийн музейд тоглолтуудаа хийнэ. Жишээ нь Нью Йорк хотод байрлах НҮБ-ын танхим, алдарт “Rubin museum”, Чикаго театрт Хөсөгтөн хамтлаг бүрэн хэмжээний тоглолтоо толилуулах гэж байгаа нь Монгол улсаа төдийгүй язгуур урлагаа дэлхийд таниулж буй түүхэнд тэмдэглэгдэн үлдэх тоглолт болох гэж байгаад Монгол хүн бүр, сэтгүүлч миний бие баяртай байна. Тоглолтын зохион байгуулалт, зар сурталчилгааны тал дээр Монгол улсын ГХЯ, Вашингтон болон Оттава хот дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Нью Йорк хот дахь НҮБ-ын байнгын төлөөлөгчийн газар,“Netflix” компанийн бүтээл “Марко Поло” олон ангит кино төслийг санаачлан хэрэгжүүлэгч Жон Фуско дэмжиж хамтарч  ажиллаж байгаа юм.

Канадын Оттава, Монреал, Торонто, Ванкувер хотууд, АНУ-ын Нью Йорк, Вашингтон, Чикаго, Сиэтл, Сан Франциско, Лос Анжелос хотуудад суугаа монголчууд болон АНУ, Канадын үзэгчдийг Монгол үндэсний язгуур урлагийн хөг эгшгээр сэтгэл оюунаа хөглөх нэгэн гайхалтай үдшийг гэр бүл, найз нөхөдтэйгээ өнгөрөөхийг урьж байна.

Мөн онлайнаар тоглолтын билетүүд худалдаалагдаж эхэлсэн бөгөөд та бүхэн өөрийн амьдарч буй хотууддаа тоглогдох тоглолтын билетийг дараах линкээр захиалж болох юм байна.

Канадын Торонто: https://www.ticketmaster.ca/event/1000523FD4CD7CBA?artistid=2244713&majorcatid=10001&minorcatid=52

АНУ-ын Нью Йорк:  http://rubinmuseum.org/events/event/khusugtun-03-10-2017

АНУ-ын Беркили: https://www.eventbrite.com/e/khusugtun-concert-tickets-31247882257?aff=es2

Like
Like Love Haha Wow Sad Angry
Via.mn
Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.

Эрэлттэй мэдээллүүд

Эрэлттэй

To Top