МУСТА Б.БОЛД МУСТА Э.ЧУЛУУНЧИМЭГ НАРЫН “ХОС ОРЧЛОН” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТОНД УРЬЖ БАЙНА

d

d

Өнөө цагт ард түмнийхээ хайр хүндлэлийг ихэд хүлээгээд байгаа нийтийн дуу урлаачид бол МУСТА Э.Чулуунчимэг, МУСТА Б.Болд нар билээ. Тэдний дуулсан “Хос орчлон”, “Санах л юм даа”, “Ганцхан минийх”, “Зүүдний амраг”, “Энх мэндийн хадаг” “Охин үр минь” зэрэг олон гайхалтай уран бүтээлийг нь мэдэхгүй хүн үгүй биз ээ.
Уран бүтээлч хосууд маань өнгөрсөн нэгдүгээр сард “Жаргалтай айл манайх” тоглолтоо хийж дуунд дуртай Монгол түмнээ хөглөсөн билээ. Мөн энэхүү тоглолтоо хөдөө орон нутгаар амжилттай тоглосон юм. Тэгвэл хос дуучдын маань дараагийн тоглолтын тов хэдийн гарсан бөгөөд “Хос орчлон” ХҮНДЭТГЭЛИЙН тоглолтоо тавдугаар сарын 9-ны өдөр 20:00 цагт “Монгол бөхийн өргөө”-нөө тоглохоор болжээ.
Хос дуучдын дуугаар хорвоог хөглөдөг Монгол түмэн та бүхнийг “Хос орчлон” тоглолтонд хүрэлцэн ирж нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна.

Like
Like Love Haha Wow Sad Angry
2
Via.mn
1 Сэтгэгдэлтэй

1 Сэтгэгдэлтэй

  1. admin

    2016-05-04 at 20:40

    amjilt

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.

Эрэлттэй мэдээллүүд

Эрэлттэй

To Top