“Аватар” УСК таван анги хийгдэнэ

55ef06b6c36188af018b45a8

Нэрт найруулагч Жэймс Кэмерон ихэд шуугиан тарьсан уран зөгнөлт “Аватар” киноны үргэлжлэл ямар байх вэ гэдгийг танилцуулсан байна. Анх 2009 онд тус киноны эхний анги үзэгчдийн хүртээл болсон билээ. Зургаан жилийн туршид тэрбээр хоёр дахь ангийг хэрхэн хийхээ бодож суусны эцэст уг киног илүү сонирхолтой байлгах арга замыг олсон гэнэ шүү. Найруулагч эр киноны үргэлжлэл болгож дахин дөрвөн анги хийхээр шийджээ. Ингэснээр “Аватар” таван ангитай болох юм. Сүүлчийн анги дэлгэцнээ 2023 онд гарах аж.

“Бид нар жинхэнэ адал явдалт түүхийг бүтээхээр шийдсэн. Бүх ангиуд хоорондоо нарийн холбоотой байх болно. Хэдэн жилийн туршид би мундаг кино зохиолчидтой хамтарч ажиллаж байгаа. Шинэ дүрүүд, амьтад, ертөнц, соёл иргэншлүүд гарах болно. Явцын дунд бид жижигхэн зүйл дотор хязгаарлагдаж байна гэдгээ ойлгосон. Бүх санаануудаа хэрэгжүүлэхийн тулд илүү олон анги хийх хэрэгтэй юм байна гэдгээ мэдэрлээ” хэмээн Кэмерон хэвлэлийн бага хурал хийлгэх үеэрээ ярьжээ.
“Аватар”-ын дараачийн анги 2018 онд үзэгчдийн хүртээл болох гэнэ.

Like
Like Love Haha Wow Sad Angry
62
Via.mn
Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.

Эрэлттэй мэдээллүүд

Эрэлттэй

To Top