Спорт

Лестер Сити 10-уулаа үлдсэн ч оноо алдсангүй

3345EADB00000578-3544408-image-a-34_1460903434027

Аваргын цом алхам алхмаар ойртож буй Лестерийн хожлын цуврал тасарч араасаа нэхэж буй багуудад оноо нөхөх боломж бүрдүүллээ. Мөн багийн мэргэн бууч Жэйми Варди улаан хуудас авсан нь тэдний нөхцлийг хэцүүдүүлж байна.
Варди улирлын 22 дахь гоолоо хийж тоглолт Лестерийн талд ээлтэй эхэлсэн. Гэвч 56 дахь минутанд тэрээр 2 дахь шараа авч хөөгдсөнөөр нөхцөл байдал хүндэрсэн юм.
Хүн дутуу Лестерийг Вэст Хамт шахсаар 86 дахь минутанд Аарон Крессуэлл гоолдож 2:1-ээр тэргүүлж эхэлсэн. Гэвч шүүгчийн сунгасан цагийн сүүлийн минутад Лестер пенальти аван Леонардо Ульоа амжилттай гүйцэтгэснээр Лестер хүнд тоглолтоос оноотой үлдлээ.
Лестерийн араас 8 онооны алдагдалтай нэхэж буй Тоттенхэм өнөөдөр Стокын талбайд зочилж цомын найдвараа хадгалах эсэхээ шийднэ.

Like
Like Love Haha Wow Sad Angry
Via.mn
Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.

Эрэлттэй мэдээллүүд

Эрэлттэй

To Top