Дэвид, Викториа Бэкхем нар өмчөө хувааж байна

gallery_showbiz-beyond-fashion-costume-gala-david-and-victoria-beckham

Бэкхемын гэр бүл өмч хөрөнгөө хувааж байна. 17 жил ханилсан хосууд хоёр тийш болж байгаа мэдээлэл хэдэн сарын өмнөөс шар хэвлэлүүдээр цацагдсан. Тэгвэл энэ удаад тэд өмч хөрөнгөө хувааж байгаа мэдээлэл цацагдлаа. Дэвид Хартфордшайр, Франц дахь, мөн Мадрид дахь гурван эдлэнгээ худалджээ. Хосууд тус тусдаа өөрсдийн бизнесээ эрхэлж байгаа. Анхлан Виктория Бэкхем брэндийн алдагдлыг нөхөхөөр үл хөдлөх хөрөнгөө худалдаалж эхэлсэн гэх мэдээлэл цацагдсан. Гэвч салалтаа цэгцэлж, өмч хөрөнгийн хувьд асуудал гаргахгүйн тулд аль хэдийнэ хувааж эхэлсэн мэдээллийг Британийн хэвлэл өглөө. Хосууд 2007 онд Америкт нүүж очсоноор харилцаанд нь сэв суусан гэж үзэж байна. Эхнэрийнх нь бизнес амжилт олж, нөхрийнхөө тамирчны карьерыг нэг хэсэг сүүдэрлээд амжсан юм.

Like
Like Love Haha Wow Sad Angry
12
Via.mn
1 Сэтгэгдэлтэй

1 Сэтгэгдэлтэй

  1. zochin

    2016-04-26 at 16:12

    ugui bailgui de

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.

Эрэлттэй мэдээллүүд

Эрэлттэй

To Top