Шар мэдээ

Паттинсон сүйт бүсгүйгээ хуурчээ

robert-pattinson-fka-twigs

“Бүрэнхий” киноны од Роберт Паттинсон, түүний сүйт бүсгүй FKA Twigs нарын харилцаа нэг сайдаж, нэг муудаж байгаа билээ. Нэг болохоор хоёр тийш болчихно, эсвэл эргээд нийлдэг юм. Яг одоогоор бол Роб, Талия Барнетт нарын харилцаа муугүй байгаа. Гэхдээ удахгүй бүх юм сүйрч мэднэ. Хамаг асуудал долоо хоног тутмын In Touch сэтгүүлд гарсан нийтлэлтэй холбоотой. Тус сэтгүүл Паттинсон найз бүсгүйнхээ араар тавьсан гэх мэдээллийг түгээжээ.

Хэд хоногийн өмнө Паттинсон найзуудтайгаа хамт нэгэн томоохон шөнийн цэнгээний газар очиж хөгжилдсөн байна. Тэнд очсоныхоо дараа удалгүй мань эр зэргэлдээх ширээнд нь сууж байсан бүсгүйд нүд унагасан гэнэ шүү. Үдшийн туршид тэр хоёр эвгүй байдалтай байсан бөгөөд хүн амьтнаас ичиж зоволгүй тэврэлдэн үнсэлцжээ. Маргааш өдөр нь түүний сүйт бүсгүй энэ бүх явдлыг олж сонсоод ширүүн маргаан дэгдээсэн аж.

Like
Like Love Haha Wow Sad Angry
Via.mn
Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.

Эрэлттэй мэдээллүүд

Эрэлттэй

To Top