Apple компани өнгөрсөн жил алт “олборлож” $40 саяыг олжээ

c825a3_apple-store_x974

Apple компани өөрийн хуучин төхөөрөмжүүдийг хэрэглэгчдээс буцаан авч дахин боловсруулаад түүхий эдийг нь эргүүлэн ашиглахад нэлээд зүтгэл гаргаж байгаа.
Үүнд зориулсан хуучин iPhone-ийг задлагч робот бүтээснээ өмнөх бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээний үеэрээ танилцуулж байв.
Тэгвэл өчигдөр буюу Пүрэв гарагт Apple байгаль орчны жил тутмын тайлангаа гаргажээ.
Уг тайланд өнгөрсөн жил Apple хуучин төхөөрөмжүүдээсээ нийт 27,000 тонн (61 сая фунт) алт, ган, хөнгөн цагаан, шил зэрэг материалууд гаргаж авсан тухай мэдээлсэн байна.
Үүнээс нэг тонн орчим (2,204 фунт) алт гаргаж авсан нь зах зээлийн ханшаар $40 сая болж байгаа гэнэ.
Судлаачдын мэдээлж байгаагаар дундаж смартфонд 30 миллиграм алт ордог ажээ.

Тайланд орсон тоо баримтууд:

c95f09_apple_take_back_recycle_x800

Like
Like Love Haha Wow Sad Angry
Via.mn
Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.

Эрэлттэй мэдээллүүд

Эрэлттэй

To Top