Цамц болон зангиагаа хэрхэн хослуулах вэ?

08_Gallery_BOSS_M_Kampagneninsights_HW13-1280x640

Та магадгүй өдөр бүр срочик зангиаг хослуулан хэрэглэдэг үү? Заримдаа энэ хослол нь нэг л тохиромжгүй ч юм шиг эсвэл өнгө нь хоорондоо зохихгүй байгаа юм шиг санагддаг уу? Таны өмссөн хээтэй цамц хотын ганган залуу гэхээс илүүтэйгээр унтлагын өрөөний ханын цаас шиг харагдаад байна уу?
Зангиа болон цамцаа хослуулна гэдэг бусад хувцасаа хэрхэн хослуулах вэ? гэж санаа зовдогтой адилхан. Тийм болхоор хүзүүндээ юу зүүх вэ? гэдэгтээ хайнга хандалгүй сайн бодож байх хэрэгтэй шүү.
Ингээд бид та бүхэнд энгийн бөгөөд содон, цэвэрхэн болоод чамин харагдах зангиа болон цамцны хослолуудын санаануудыг танилцуулж байна.

1.Цагаан + Эсрэг өнгө

Хэрвээ та төвийг сахисан, албан дүр төрхийг бүрдүүлэхийг хүсвэл өөрийн хүзүүний хэрэгслээр багахан тоголж болох юм. Товчхондоо “Цагаан үндсэн өнгөн дээр ямар ч өнгийг хослуулсан буруудахгүй”. Гэхдээ ингэж хэллээ гээд хаа хамаагүй, гарт тааралдсанаа зүү гэсэн санаа биш юм шүү! Арын өнгө нь энгийн, хээгүй буюу цулгуй байхад чамин хээ эсвэл тод өнгө нь тохиромжтой байдаг.
Түүнчлэн зөвхөн цагаан цамцыг цулгуй өнгөөр ашиглахаас гадна бараан хослол дээр гэгээлэг зангиа ч гэсэн маш сайхан зохицдог гэдгийг битгий мартаарай.

1

2.Block colour + Block colour

Хэрвээ та ямар нэгэн өнгийн цамц өмсөхөөр шийдсэн бол цайвар өнгө маш тохиромжтой. Цайвар зангиа ч мөн үндсэн өнгөөсөө маш сайн ялгарч харагддаг юм шүү. Түүнчлэн таны сонгож буй зангиа тань заавал цамцны үндсэн өнгөөсөө илүү бараан сүүдэртэй байх хэрэгтэй. Тэгж байж биеийг тань илүү урт харагдуулж бусдын нүдийг ч татаж чадах юм.
Өнгүүдийг хослуулан хэрэглэхдээ цэнхэр шар шиг эсрэг ч бай, шар улбар шар шиг ойролцоо ч бай чөлөөтэй хослуулж болно. Хамгийн чухал нь “Гэрэл болон Бараан” гэсэн дүрмийг битгий мартаарай. Усан цэнхэр цамц дээр тод улбар шар зангиа зүүвэл мандарин шиг усан цэрэгтэй адил л харагдана шүү!

5

3.Жинс + Хөвөн /даавуу/

Таны ихэнх зангиа гөлгөр /нилеон/, силкен торго шиг материалтай юу? Албан хувцаслалтын кодын хамгийн бага түвшинд жинсэн цамцыг даавуун зангиатай хослуулан өмсөх боломжтой байдаг.
Хэрвээ та жинсэн материалтай цамц өмссөн байгаа бол хэзээ ч битгий силкен зангиа зүү. Уг цамцан дээр зохих зангиа нь хөвөн даавуун, ноосон материал шиг гарт баригдахдаа илүү зөөлөн материалтай нь илүү тохиромжтой ба цамцныхаа гадуур зангиатайгаа адилхан ноосон эсвэл даавуун пиджак өмсвөл илүү гоё харагдана шүү!

4

4.Block colour + Хээ

Хээтэй цамц болон зангианы хослол нь байнга өмсөөд байдаггүй ч өвөрмөц хослол болно. Энэ загвар нь өнгө дүрсний илүү их хольцыг харуулж чаддаг. Хээтэй цамцыг илүү нарийн имжээртэй хослуулах нь энэхүү загварын гол түлхүүр хүчин зүйл юм. Энэхүү сонголтод гэгээлэг өнгийн цамыг сонгох таны хувцасны өнгүүд зохицохгүй байх эрсдлийг бууруулж чадна
Мөн цамцны өнгө нь зангианы сүүдэрт нөлөөлсөн байх хэрэгтэй ба бүдэг ягаан цамц дээр хар хөх үндсэн өнгөтэй мөртлөө ягаан өнгийн цэгэн хээнтэй зангиаг, эсвэл цэнхэр дөрвөлжин хээтэй цамцыг хар хөх зангиатай хослуулан үзэхийг санал болгож байна.

3

5.Хээ+Хээ

Энэхүү санал нь таныг нэг талаас хоорондоо харшилдсан мэт эсвэл өндөр түвшний мэдрэмжтэй мэт харагдуулж болно. Хээнүүдийн хослолыг шидэт зураг /Magic Eye Picture/ шиг харагдуулахгүйгээр илүү өөр эсрэг байдлын загварыг гаргаж болно. Гэхдээ өнгөний зохицолыг зөв олсон тохиолдолд шүү дээ! Таны цамцны хээнүүдийн байрлал нь чухал ба цамцны ард, урд, ханцуй гэх мэт их биеийн хэсэгт нарийн хээг, хүзүү мөрний шугамд илүү бүдүүн хээтэй бол илүү зохимжтой гэж үздэг байна.
Цайвар өнгө нь төрөл бүрийн хээтэй сайн зохицдог. Бүдэг ягаан өнгийн шоотой цамц болон цэнхэр судалтай цамцыг хээтэй зангианы хослуулах нь хамгийн нийтлэг дэлгэрсэн байна. Магадгүй халаас нь дөрвөлжин цагаан байх нь илүү тохиромжтой.

2

Like
Like Love Haha Wow Sad Angry
Via.mn
Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.

Эрэлттэй мэдээллүүд

Эрэлттэй

To Top