“Tesla motors” компани ​“Model X” загварын 2700 автомашиныг дахин засварлана

Tesla-Model-X-livestream-reveal

Tesla Motors” компани өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн худалдаанд гаргасан “SUV” ангиллын “Model X” загварынхаа 2700 автомашиныг эргүүлэн татаж, дахин засварлахаар боллоо. Тус компанийн зүгээс хийсэн суудлын тогтвортой байдлыг шалгах туршилтад гуравдугаар эгнээний судал доголдолтой байгааг илрүүлсэн байна.
“Tesla Motors” компани даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ эргэн таталт хийтэл хэрэглэгчид “Model X”-ийг ашиглах боломжтой гэхдээ гуравдугаар эгнээний суудалд аль болох суухгүй байхыг анхааруулсан байна. “Model X” загвар энэ оны эхний улирлын байдлаар 2400 ширхэг зарагджээ. Харин энэ удаагийн эргүүлэн таталтад гуравдугаар сарын 26-наас өмнө хийгдсэн загварууд тооцогдож байна. Түүнчлэн тус компани засварын ажлыг хийж, шинэ суудлыг суурилуултал таван долоо хоног шаардлагатай гэж тооцоолжээ.
Сонирхуулахад АНУ-ын Засгийн газар цахилгаан автомашин худалдан авалтыг дэмжиж байгаа бөгөөд “Model X”-ийн үнийг 7500 ам.доллараар бууруулж, 142 мянган ам.доллараар худалдаалж байгаа юм.

Like
Like Love Haha Wow Sad Angry
Via.mn
Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.

Эрэлттэй мэдээллүүд

Эрэлттэй

To Top