Бензема Евро 2016-д тоглохгүй

Karim-Benzema-va-t-il-etre-ecarte-de-l-equipe-de-France

Францын хөлбөмбөгийн холбоо өчигдөр Реал Мадридын довтлогч Карим Бенземаг энэ зуны ЕАШТ-д оролцохгүй гэдгийг албан ёсоор зарлалаа. Франц довтлогч шигшээ багийн хамтрагч Матью Валбуэнагийн садар самуун бичлэгийг олон нийтэд тарааж, мөнгө нэхэхийг завдсан гэмт хэрэгт холбогдсон юм. Улмаар Францын шигшээ баг түүнийг 12-р сард тодорхойгүй хугацаагаар шийтгээд байсан. Харин энэ удаад нутагтаа болох ЕАШТ-д ч тоглохгүй гэдгийг мэдэгдлээ. Бензема ч өөрийн цахим хуудсаараа энэ мэдээллийг баталсан байна. Түүний хувьд энэ улиралд Реал Мадридын төлөө 29 тоглолтод оролцож 25 гоолыг оруулаад байгаа юм.

Like
Like Love Haha Wow Sad Angry
Via.mn
Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.

Эрэлттэй мэдээллүүд

Эрэлттэй

To Top