Tesla Model 3-ын эхний долоо хоногийн захиалга 325,000 хүрлээ

6cc641_model_3_tesla_x800

Tesla компанийн масс зах зээлд гаргаж байгаа анхны цахилгаан машин болох Model 3 нь тун өндөр эрэлттэй байна.
Өчигдөр буюу Пүрэв гарагт Tesla компани Model 3-ын эхний долоо хоногийн захиалгын тоог 325,000 хүрснийг мэдээллээ.
Энэ нь тэдний төсөөлж байсан хэмжээнээс гурав дахин их захиалга юм.
Хэрвээ энэ захиалгын тоог нэг бүр нь $35,000 байх Model3-ын үнээр үржүүлбэл $11 тэрбум болж байна.
Гэхдээ урьдчилсан захиалгын баталгаажуулах төлбөр нь $1,000 тул Tesla-гийн дансанд $325 сая орсон байгаа гэсэн үг юм. Мөн энэ барьцаа нь буцаах боломжтой гэдгийг санах хэрэгтэй.
Ямар ч байсан Tesla компани ямар нэг маркетинг, сурталчилгаа хийлгүйгээр асар том борлуулалт хийх боломжтой болжээ.

Like
Like Love Haha Wow Sad Angry
Via.mn
Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.

Эрэлттэй мэдээллүүд

Эрэлттэй

To Top