“Toyota Motor” компани “Microsoft”-той хамтран илүү хялбар жолоодлогын технологи бүтээнэ

960-toyota-motor-corp-teases-ford-mobility-by-partnering-with-microsoft-corpora

Японы “Toyota Motor” компани сүлжээнд холбогдсон автомашины технологи хөгжүүлэлтийн чиглэлээр “Microsoft”-той хамтарч ажиллахаар боллоо. “Toyota Motor”-ийн удирдлага сүлжээний технологийн судалгааг АНУ-ын Техас мужид төвлөрүүлж, анхан шатны хөрөнгө оруулалтад 5.5 сая ам.доллар төсөвлөсөн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр “Microsoft”-ийн “Azure” үүлэн тооцооллын технологийг ашиглаж илүү хялбар жолоодлогын технологи бүтээх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Шинэ технологи нь жолоочийн сонирхол, зуршлаас хамаарч ялгаатай тусламж, үйлчилгээг санал болгох юм. Жишээлбэл жолооны хүрдэнд байрлах мэдрэгчийн тусламжтай жолоочийн зүрхний хэмнэлийг хэмжиж эмчид мэдээлнэ. Харин та хөлбөмбөгийн хорхойтон бол цэнгэлдэх хүрээлэнг чиглэн давхих үед урьдчилан тасалбар захиалах сонголтыг санал болгох юм.

Like
Like Love Haha Wow Sad Angry
Via.mn
Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.

Эрэлттэй мэдээллүүд

Эрэлттэй

To Top